НАТО-ГИЙН ТОМ ОРНУУД ДАНИД НЭГДЭЖ, АНУ-Д АНХААРУУЛГА ӨГЛӨӨ
- Ariuka Ariuk
- 2 days ago
- 1 min read
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг АНУ-д нэгтгэх шаардлагатай, цэргийн хүч хэрэглэх боломжийг ч үгүйсгэхгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Мөн Трампын ойрын зөвлөх Стивен Миллер “Хэн ч АНУ-тай Гренландын төлөө армийн хүчээр тулалдахгүй” гэж хэлсний хариуд 1-р сарын 6-нд Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен болон НАТО-гийн голлох гишүүн улс (Франц, Герман, Итали, Польш, Испани, Их Британи) нэгдэн, Гренланд бол Дани улсын өөртөө засах нутаг дэвсгэр бөгөөд НАТО-гийн хамгаалалтын хүрээнд багтдаг гэдгийг санууллаа.

Мөн Европын холбоотнууд АНУ-ыг “чухал түнш” хэвээр гэж үзэж байгаа ч холбооны үндсэн зарчмуудыг зөрчихийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхаарууллаа.




Comments