ШИНЭ ЗЕЛАНДАД 11 ЖИЛИЙН ДАРАА ЦАС ОРЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРЭЛТ ӨСЛӨӨ
- 21 minutes ago
- 1 min read

Антарктидаас чиглэсэн хүчтэй хүйтэн агаарын урсгал Шинэ Зеландын өмнөд хэсгийг дайран өнгөрсний улмаас агаарын температур эрс буурч, нийслэл Веллингтон хотод 11 жилийн дараа анх удаа цас орлоо. Зарим эх сурвалжид 15 жилийн дараах анхны цас гэж мэдээлж байгаа ч Цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр энэ нь 11 жилийн дараах анхны тохиолдол юм.

Өмнөд арлын зарим бүс нутагт агаарын температур -9 хэм хүрч, мөстөлт үүссэний улмаас хэд хэдэн хурдны замыг түр хугацаагаар хаасан байна. Түүнчлэн сургууль цэцэрлэгүүд замын мөстлөгийн улмаас түр хугацаанд хаагаад байна. Мөн үндэсний цахилгаан дамжуулах сүлжээний оператор Transpower New Zealand цахилгааны хэрэглээ түүхэн өндөр түвшинд хүрснийг мэдээлж, Баасан гарагийн өглөө эрчим хүчний нийлүүлэлтэд хүндрэл үүсэх эрсдэлтэйг анхааруулжээ. Цаг уурчдын мэдээлснээр, энэхүү огцом хүйтрэлт нь Антарктидын орчмоос ирсэн маш хүйтэн агаарын масс Шинэ Зеландын өмнөд хэсгийг дайран өнгөрснөөс үүдэлтэй байна.
Эх сурвалж: The Guardian