ШВЕД: AI БОЛОН ДУЛААН МЭДРЭГЧИЙГ ХОСЛУУЛСАН АВРАХ ДРОН БҮТЭЭЖЭЭ
- Ariuka Ariuk
- Nov 28
- 1 min read

Шведийн судлаачид хиймэл оюун ухааныг дулаан мэдрэгчтэй хослуулсан, аврах ажиллагаанд зориулсан шинэ төрлийн дрон нэвтрүүлжээ. Энэхүү технологи нь барилгын нуранги, цас, манан, ой мод зэрэг үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хүний байршлыг хиймэл оюун ухаанаар магадлалтайгаар тооцоолж, аврагчдыг хамгийн боломжит цэг рүү чиглүүлэх чадвартай. Өвлийн туршилтаар дронууд цасанд булсан хүнийг 4 км радиуст ердөө хоёр минутын дотор илрүүлсэн нь энгийн дулаан мэдрэгчтэй дронуудаас хэд дахин хурдан байсан байна. Мөн гамшгийн бүсэд утаа, хог, саадыг нэвтэрч амьсгал болон хөдөлгөөний дохиог таньж чаддаг.

Шинэ дронууд хөнгөн, цаг агаарт тэсвэртэй бөгөөд шуургатай үед ч ажиллах боломжтой нь онцгой байдлын үед амь аврах ажиллагааг эрс хурдасгах боломжтой гэж үзэж байна.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай



Comments