ХЯТАД УЛС ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУГ МОНГОЛЫН ХИЛ ОРЧИМД БАЙРШУУЛЖЭЭ
- Ariuka Ariuk
- Dec 24, 2025
- 1 min read
Хятадын зэвсэгт хүчин Монголын хилийн ойролцоо 100 гаруй тив алгасагч пуужин байрлуулсан талаар Пентагон мэдээлжээ.

Тодруулбал, 2025 оны 12-р сард ил болсон Пентагоны тайланд Хятад улс Монголын хилтэй ойр байрлах гурван бүсэд 100 гаруй DF-31 төрлийн тив алгасагч баллистик пуужин (ICBM) байрлуулсан гэж дурдсан байна. Энэхүү мэдээллийг Reuters, Fox News зэрэг хэвлэлүүд дамжуулжээ.

Мөн уг тайланд Хятад улс 2030 он гэхэд 1000 гаруй цөмийн цэнэгт хошуутай болно гэж тооцоолсон бөгөөд одоогийн байдлаар Хятадын цөмийн зэвсгийн нөөц 600 орчим байгаа хэмээн Пентагон тэмдэглэжээ.



Comments