top of page

ИРАНЫ АРМИ 10 УЛС РУУ ЦОХИЛТ ӨГӨӨД БАЙНА

  • 7 hours ago
  • 1 min read

Ойрхи Дорнодод мөргөлдөөн эхэлснээс хойш буюу 2-р сарын 28-наас 3-р сарын 3-ны хооронд Ираны арми 10 улс руу пуужин, дроны цохилт өгсөн талаар Al Jazeera мэдээллээ. Тодруулбал, Израиль руу хэдэн зуун баллистик пуужин, дрон харваснаас Beit Shemesh хотод 9 хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улс-ын Дубай хот, Саудын Араб, Катар, Кувейт, Бахрейн, Йордан, Оман, Ирак, Сири, Ливан улсуудын агаарын цэргийн баазууд, нефть болон эрчим хүчний стратегийн байгууламжуудыг бөмбөгджээ.

Түүнчлэн бүс нутагт байрлах АНУ, Франц, Италийн цэргийн баазуудад мөн цохилт өгсөн тухай мэдээлж байгаа бөгөөд нөхцөл байдал хурцадмал хэвээр, олон улс орон анхааралтай ажиглаж байна.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page