top of page

ПЕЗЕШКИАН, МОХСЕНИ-ЭЖЕИ, АРАФИ НАР ИРАНЫГ УДИРДАЖ БАЙНА

  • 3 days ago
  • 1 min read

Иран улсыг шинэ дээд удирдагч албан ёсоор сонгогдоогүй байгаа тул Ираныг түр зөвлөл удирдаж байна. Ираны Үндсэн хуулийн дагуу зөвлөлд 3 хүн багтаж байгаа бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Masoud Pezeshkian, Шүүхийн тэргүүн Gholamhossein Mohseni Ejei, шийт лам нарын төлөөлөлгч Ayatollah Alireza Arafi нар юм.

Өмнөх дээд удирдагч Ayatollah Ali Khamenei 2026 оны 2-р сарын 28-нд аллагдсан тул энэ өөрчлөлт тэр даруй гарчээ. Удирдлагын зөвлөл шинэ дээд удирдагчийг сонгох хүртэл бүх эрх мэдлийг барьж байгаа. Ерөнхийлөгч Masoud Pezeshkian (2024 оноос хойш) байгаа ч жинхэнэ эрх мэдэл дээд удирдагчид байдаг тул одоо түр зөвлөл цэрэг, стратеги, Ираны бодлогод голлох шийдвэр гаргаж байна. Шинэ Дээд удирдагчийг сонгох процесс явагдаж байгаа ч дайн байлдаан, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан удаан үргэлжилж болзошгүй. Энэ бол 1979 оны Исламын хувьсгалаас хойш Иранд тохиолдож буй хамгийн том удирдлагын шилжилт юм.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page