ХУВИЙН МӨНГӨӨР АМАЗОНЫ ОЙГ АВАРСАН ШВЕДИЙН ТЭРБУМТАН
- Jan 11
- 1 min read

Шведийн бизнесмэн, тэрбумтан Johan Eliasch 2005 онд Бразил дахь “Gethal Amazonas” мод бэлтгэлийн компаниас ойролцоогоор 400,000 акр буюу 1,600 км² талбай бүхий Амазоны ширэнгэн ойг худалдаж авчээ. Тэрээр худалдаж авсан өдрөө мод огтлох, үйлдвэрлэл явуулах бүх үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон бөгөөд ойг хамгаалалтад авсан байна. Мод огтлолт зогссон ширэнгэн ойн экосистем, олон зуун төрлийн амьтан ургамал өнөөдрийг хүртэл буюу 21 жилийн турш хамгаалагдсан хэвээр байна. Харин худалдан авсан мөнгөн дүнгийн талаар тодорхой мэдээлэл байдаггүй бөгөөд тухайн үед зарим хэвлэлд 11-14 сая еврогоор худалдан авч, тэнд мод бэлтгэж байсан 1000 гаруй ажилтанд нөхөн төлбөр төлсөн гэж бичиж байжээ.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


Comments