top of page

УНГАРЫН ЕС ВИКТОР ОРБАН: “ УКРАИНЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ НЬ УНГАРЫН ҮҮРЭГ БИШ”

ree

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украинд дайн үргэлжлүүлэхэд зориулж Европын холбоо санхүүжилт олгохыг эсэргүүцсэн хатуу байр суурин дээр байгаа. Тэрээр Будапештэд “Украиныг дэмжих улс төрийн, эдийн засгийн, ёс суртахууны ямар ч шалтгаан байхгүй” гэж мэдэгдээд, Европ дахин л бүх зардлыг үүрэх гэж оролдож байна хэмээн шүүмжилж, царцаагдсан Оросын хөрөнгийг хурааж, шинэ зээл авахыг хүсэж буйг буруутгажээ.

ree

Түүнчлэн Британийн The Economist сэтгүүлийн судалгаанд дурдсанаар Украин улс Оросын эсрэг дайнаа үргэлжлүүлэхийн тулд тэдэнд ирэх дөрвөн жилд нийт 389 тэрбум ам.доллар шаардлагатай байна. Энэ дүн нь зэвсгийн худалдан авалт, төсвийн тусламж болон дахин сэргээн босголтын зардлыг тооцсон дүн гэж нийтэлжээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page