top of page

ТАЙЛАНДЫН ЦЭРГИЙН ХҮЧИН КАМБОЖИЙН ХИЛИЙН ЦЭРГИЙН БААЗЫГ БӨМБӨГДЛӨӨ

Тайланд, Камбожийн хилийн цэргүүд 12-р сарын 8-ны өглөө харилцан гал нээжээ. Орон нутгийн цагаар өглөөний 5 цагийн үед Камбожийн цэргүүд эхэлж гал нээсэн үүний хариуд Тайланд агаарын цохилт өгч, Камбожийн цэргийн байрлалуудад бөмбөгдөлт хийсэн гэж мэдэгджээ.

ree

Мөргөлдөөний улмаас Тайландын хоёр цэрэг амиа алдаж, дөрөв нь шархадсан бол Камбожийн талд нэг хүн амь үрэгджээ. Хоёр улс хил орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байна.

ree

Энэхүү хурцадмал байдал нь Preah Vihear сүм орчмын 4.6 км² газар нутгийн маргаанаас үүдэлтэй бөгөөд өнгөрсөн 7-р сард болсон тав хоногийн тулааны үеэр 48 хүн амь үрэгдсэн. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10-р сард гал зогсоох хэлэлцээр зуучилж байсан билээ.

ree



 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page