СИДНЕЙН БОНДИ ДАЛАЙН ЭРЭГТ ТЕРРОРИСИ ХАЛДЛАГА ГАРЧ, 12 ХҮН АМИА АЛДЛАА
- Ariuka Ariuk
- 1 day ago
- 1 min read

Австралийн Сидней хотын Бонди далайн эрэг дээр 2025 оны 12-р сарын 14-ний орой Хануккагийн баярын “Chanukah by the Sea” арга хэмжээ болж байх үеэр террорист халдлага гарч 12 хүн амиа алдаж, 29 орчим хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дунд хоёр цагдаа багтаж, заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Хоёр зэвсэгт этгээд гүүрэн дээрээс цугларсан хүмүүс рүү гал нээсэн бөгөөд нэг нь цагдаагийн буудлагад өртөн нас барж, нөгөө нь хүнд шархадсан байдалтай баривчлагджээ. Өмнөд Уэльсийн цагдаагийн газар уг явдлыг террорист халдлага гэж албан ёсоор зарласан байна.
Халдлагын газраас гар хийцийн тэсрэх төхөөрөмж илэрсэн тул терроризмтой тэмцэх тусгай баг мөрдөн шалгаж байна. Одоогоор Бонди далайн эрэгт зорчих хязгаарлалт тогтоожээ.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай



Comments