ТАЙЛАНД, КАМБОЖ УЛСЫН ХИЛИЙН МӨРГӨЛДӨӨНИЙ УЛМААС 12 ХҮН АМИА АЛДЖЭЭ
- Ariuka Ariuk
- Jul 24
- 1 min read

Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөнтэй холбоотой шинэ мэдээллийг Journas News орчуулан хүргэж байна.
Тайландын талаас:
• 07:30 (орон нутгийн цагаар) Камбожийн арми Тайландын цэргүүдийг ажиглах зорилгоор дрон илгээсэн гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Мөргөлдөөн эхлэхийн өмнө Тайландын цэргүүд хэл амаар зохицохыг оролдсон ч амжилтгүй болж, 08:20 цагийн үед Камбожийн талаас буудсан тул Тайланд хариу гал нээсэн бөгөөд Камбож BM-21 пуужин болон артиллер хэрэглэн Тайландын талын гэр хороолол, олон нийтийн байгууламжид хохирол учруулсан гэж мэдэгджээ.

Харин Камбожийн талаас:
• 06:30 цагт Тайландын цэргүүд өмнөх тохиролцоог зөрчиж, хил орчим дахь Кхмер-Хинду сүмийн орчимд хилийн саад татаж маргааныг эхлүүлсэн. Үүний дараа 07:00 цагт Тайландын тал дрон ашиглаж, 08:30 цагийн үед Тайландын цэргүүд “тэнгэр лүү галласан” гэж Камбожийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.
08:46 цагт Тайландын тал “урьдчилан сэргийлэх” зорилгоор Камбожийн цэргүүд рүү шууд гал нээсэн гэж Камбожийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч Мали Сочета мэдэгдэв. Тайландын тал хэт их цэрэг байршуулж, хүнд зэвсэг ашиглан агаараас цохилт өгсөн гэж буруутгасан байна.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Пэйж хуудсаа дагаарай
Comments