top of page

24 УЛС ОЛОН НИЙТИЙН ГАЗАР НҮҮР ХАЛХАЛСАН ХУВЦАС ӨМСӨХИЙГ ХОРИГЛОО

  • 2 minutes ago
  • 1 min read

Өнөөдрийн байдлаар дэлхийн 24 улс олон нийтийн газарт нүүр халхалсан хувцас өмсөхийг хориглоод байна. Үүнд барууны болон лалын шашин давамгай орнууд хоёулаа багтдаг. Жишээлбэл Франц, Австри, Дани, Чади, Тунис, Тажгистаг зэрэг орнуудын багтжээ. Мөн Потугал 2025 оны аравдугаар сард бурка болон ниқабыг хориглох шийдвэр гаргасан бол Спани 2026 оны хоёрдугаар сард ижил төстэй хуулийн төслийг өргөн барьсан байна.

Хоригийг дэмжигчид энэ нь олон нийтийн аюулгүй байдлыг сайжруулж, хүмүүсийг таних боломжийг нэмэгдүүлж, нийгмийн нэгдлийг дэмжинэ гэж үздэг. Харин нөгөө талаас шүүмжлэгчид үүнийг өөрөөр харж байна. Олон хүний хувьд нүүр халхлах хувцас нь шашны итгэл үнэмшил, соёлын онцлог эсвэл хувь хүний сонголт байдаг. Тиймээс ийм хориг нь хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж байна гэж үздэг.

Нидерлан улс ч мөн ийм хориг баталсан боловч цагдаа нар хэрэгжилтийг хатуу мөрдүүлж чадахгүй хэвээр байна.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page