top of page

Европын Аяллын Хөтөч

СЕЛФИ ЗУРГААС БОЛЖ ЖИЛД ОЙРОЛЦООГООР 26 ХҮН АМИА АЛДДАГ

Updated: Feb 18, 2024

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цахим хэрэглээ улам бүр нэмэгдсээр байгааг хүмүүс олон талаас нь дүгнэн хардаг. Нэг талаасаа цахим хэрэглээ нь мэдээллийг цаг алдалгүй авах, харилцаа холбооны хэрэгсэл гэх мэтийн өдөр тутмын амьдралд сайнаар нөлөөлж байгаа хэдий ч зарим тохиолдолд үхэлд хүргэж байна. Судалгаагаар сүүлийн 15 жилд 400 орчим хүн селфи зураг дарах үйлдлээсээ болж нас барсан байна.



Нийгмийн сүлжээнд хүмүүс өөрсдийн зургийг байршуулан LIKE цуглуулах бусдад таалагдах эмгэгшил тархаж байгаа нь үхлийг араасаа дагуулж байна гэж хэлж болох юм. Энэ нь бусдад таалагдах Селфи зураг авах хүсэлтэй хүмүүс барилгын дээвэр дээр нууцаар авирч, хадан цохионы ирмэг, усны гүнд, өндөр ирмэгээс дүүжлэгдэх нь зарим тохиолдолд тэдний сүүлийн зураг болон үлдэж байна.





Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page