top of page

МАКРОН: ЕВРОПТ “ГЕОПОЛИТИК, ГЕО-ЭДИЙН ЗАСГИЙН ОНЦ БАЙДАЛ” ҮҮСЛЭЭ

  • Feb 11
  • 1 min read

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2026 оны 2-р сарын 10-нд Европын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Европ тивд “геополитик ба гео-эдийн засгийн онц байдал” үүссэн гэж мэдэгдлээ. Тэрээр Европыг АНУ-ын технологийн ноёрхол, Хятадын хямд импортын дарамтад өртөх эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Макрон Европыг жинхэнэ гүрэн болгохын тулд жил бүр 1.2 их наяд еврогийн хөрөнгө оруулалтыг стратегийн салбаруудад хийх, үүнийг хамтын өрийн хэрэгсэл (eurobonds)-ээр санхүүжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн Европ өөрийн аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах бие даасан стратеги баримтлах ёстойг онцолсон байна.

Энэхүү мэдэгдэл нь 2-р сарын 13-нд болох Европын удирдагчдын уулзалтын өмнөх байр сууриа илэрхийлсэн алхам юм.




Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page