top of page

ЛУВРЫН МУЗЕЙГЭЭС АЛДАГДСАН ҮНЭТ ЭДЛЭЛҮҮД ОЛДООГҮЙ БАЙНА

ree

Өнгөрсөн 10-р сард Парисын Луврын музейд болсон хулгайд Наполеоны үеийн үнэт эдлэлийн цуглуулгааас 102 сая доллорын үнэ бүхий найман ширхэг үнэт эдлэл хулгайлагдсан. Хэрэг гарсны дараа Францын цагдаа болон прокурорын газар хулгайн мөрөөр 150 гаруй ул мөр шалгаж хоёр сэжигтэнг саатуулаад байгаа ч хулгайлагдсан үнэт эдлэлүүдийг одоог хүртэл олоогүй байна.

ree

Түүнчлэн луврын музей аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авч, музейн үнэтэй үзмэрүүдийн зарим хэсгийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлжээ. Радио RTL болон BFMTV-ийн мэдээлснээр, эдгээр үзмэрийг цагдаагийн хамгаалалт дор ойролцоох Францын Төв банк (Banque de France)-ны 26 метрийн гүнд байрлах өндөр хамгаалалттай сейфүүдэд байршуулсан байна. Уг сейфүүдэд Францын алтны нөөцийн 90 хувь хадгалагддаг бөгөөд ийм төрлийн нүүлгэн шилжүүлэлт нь маш ховор тохиолдол аж. Мөн эдгээртэй адил сейфүүдэд Леонардо да Винчигийн 600 сая еврогоор үнэлэгддэг дэвтэрүүд хадгалагддаг байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page