top of page

ИХ БРИТАНИ ЕВРОПЫГ ХИЛИЙН ХАМГААЛАЛТАА ЧАНГАТГАХЫГ УРИАЛЛАА

  • Dec 11, 2025
  • 1 min read

Updated: Dec 11, 2025

2025 оны 12-р сарын 10-ны өдөр Британийн Ерөнхий сайд Кир Стармер Европын хүний эрхийн конвенцийн (ECHR) гишүүн орнуудыг нэн даруй хамтран ажиллаж, хууль бус цагаачлалын урсгалыг бууруулахын тулд конвенцийг шинэчлэн сайжруулахыг уриаллаа.

Тэрээр өнөөгийн нөхцөлд Европын хүний эрхийн конвенц зарим талаар цаг үеийн шаардлагад нийцэхгүй болж, тодорхой заалтууд гишүүн орнуудын хил хамгаалалтыг сулруулах шалтгаан болж байгааг онцолсон байна. Мөн Стармерын хэлснээр Ла-Маншийн хоолой (Channel)-гоор дамжих хууль бус цагаачлал тогтмол өсөж байгаа нь улсын эдийн засагт дарамт учруулахаас гадна аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг шүүмжилжээ.

Тэрээр Европын хүний эрхийн конвенцийн үндсэн эрх, зарчмыг алдагдуулахгүйгээр системийг шинэчлэх бүрэн боломжтой гэдгийг онцолсон байна. Бритaнийн Ерөнхий сайдын энэхүү саналыг Итали, Дани зэрэг нийт есөн улс дэмжжээ.




Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page