top of page

ЕВРОПЫН ХИЛЭЭР ХУУРАМЧ БАРАА ТЭЭВЭРЛЭН БАРИГДВАЛ ХОРИХ ХҮРТЭЛ ЯЛТАЙ

Европын Холбоонд хуурамч бараа буюу брэндийн лого, тэмдгийг хуурамчаар ашигласан хувцас, эд зүйлсийг оюуны өмчийн эрхийг зөрчсөн, хууль бус бүтээгдэхүүн гэж үздэг. Хэрэв хуурамч бараа нь зөвхөн өөрийн хэрэгцээний зориулалттай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй. Гэхдээ гаалийн байгууллага тухайн зүйлийг хурааж, устгах эрхтэй. Харин олон тооны хуурамч бараа авч явсан, худалдах зорилготой, хуурамч болохыг мэдсээр байж хил давсан бол дараах шийтгэл ногдоно.

Үүнд барааг хурааж устгах, 100–10,000 хүртлэх еврогийн торгууль оногдуулна. Жишээ Францад олон тооны хуурамч брэндийн бараа авч явах нь эрүүгийн хэрэгт тооцогдож 300,000 евро хүртэл торгууль эсвэл 3 жил хүртэл хорих ял оноох боломжтой. Тиймээс Монгол улсаас БНХАУ болон Турк улсад үйлдврэлэгдсэн алдартай брэндийн лого, таних тэмдэг бүхий эд зүйлийг 2 болон түүнээс олон тоогоор европын хилээр нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна

Эх сурвалж: Europol


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page