ГЕРМАН РАКЕТЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ „АРROW 3“ СИСТЕМИЙГ ИДЭВХЖҮҮЛЛЭЭ
- Dec 6, 2025
- 1 min read

ХБНГУ-ын Хольцдорфын Агаарын цэргийн баазад Баллистик пуужин болон өндөр хурдтай, холын тусгалтай, цөмийн эсвэл өндөр хүчин чадлын хошуутай зэвсгийг дэлхийн агаар мандлын гадна устгах зориулалттай стратегийн пуужингийн эсрэг хамгаалах систем Arrow-3 -ыг идэвхжүүллээ. Энэ нь Герман түүхэндээ анх удаа дэлхийн агаар мандлын гадна орон зайд пуужин устгах чадвартай болж байгаа юм.

Arrow-3 нь Израильд хөгжүүлэгдсэн бөгөөд Германы Засгийн газар тус системийг худалдан авахын тулд онцгой сангаас 4 тэрбум евро гаргажээ.
Эх сурвалж: Reuters
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай



Comments