ГЕРМАН НЕФТИЙН СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨСӨӨ ХЭСГИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАНА
- 11 minutes ago
- 1 min read
Германы Эдийн засгийн сайд Katherina Reiche Иранд өрнөж буй мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн нийлүүлэлтэд дарамт үүсч, үнэ өссөнтэй холбогдуулан улсын стратегийн нефтийн нөөцөөс тодорхой хэсгийг зах зээлд гаргах шийдвэр гаргалаа. Одоогоор Германд ойролцоогоор 24 сая тонн нефть болон нефтийн бүтээгдэхүүний нөөц байгаа бөгөөд энэ нь 117 хоногийн хэрэглээг хангах хэмжээтэй гэж мэдээлжээ.

Мөн засгийн газар шатахууны үнийг өдөрт нэг удаа л нэмэгдүүлэх журам нэвтрүүлэх боломжийг судалж байна. Энэ нь Австри улсад хэрэгждэг системтэй төстэй юм. Мөн нөөцөөс зах зээлд гаргаснаар дэлхийн зах зээлд нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулах боломжтой гэж үзэж байгаа юм.



Comments