top of page

БЕРЛИН ДАЙН ӨДӨӨСӨН ТОХИОЛДОЛД МОСКВА БҮРЭН БЭЛЭН БАЙНА

2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр, Москвагийн цагаар 15:30 минутын үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европтой дайн хийхэд Москва бэлэн байгаагаа мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер энхийн хэлэлцээ хийхээр бусад албаны төлөөлөгчдийн хамт Москва хотод ирээд байсан юм.

ree

Уулзалтын өмнө Путин Европ дайн өдөөсөн тохиолдолд Москва “яг одоо бүрэн бэлэн” байгааг онцлов. Түүнчлэн Украины дайныг зогсоох АНУ-ын зуучлалын оролдлого үргэлжилж буй энэ үед Европын холбоотнууд энхийн саналд өөрчлөлт оруулж, “Орост хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл” тавьснаар үйл явцыг гацааж байна гэж шүүмжилжээ.


Путин Европын улс орнуудын байр суурийг “дайныг үргэлжлүүлэх сонирхолтой” хэмээн тодорхойлсон бол Европын Холбоо болон ХБНГУ-аас энэ талаар ямар нэгэн албан ёсны хариу мэдэгдэл хараахан гаргаагүй байна.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page