top of page

Европын Аяллын Хөтөч

LEIPZIG ХОТЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС БҮЛЭГЛЭЛИЙН ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ.

ХБНГУ: LEIPZIG ХОТ
ХБНГУ: LEIPZIG ХОТ

Германы Саксони мужийн Лейпциг хотод 50-60 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хүмүүс цагдаагийн хэлтэс рүү дайрсан хэрэг өчигдөр шөнө буюу 2025.01.24-өөс 25 нд шилжих шөнө гарчээ. Тодруулбал нүүрээ халхалсан бүлэг хүмүүс Лейпциг хотын Wiedebach-Passage дахь цагдаагийн хэлтсийг чиглэн Конневиц дүүрэгт авто зам хааж, замдаа таарсан мод, барилгын хашааг шатаан орчин тойрноо сүйтгэж явсаар цагдаагийн барилгыг чулуугаар шидэж, цонхнуудыг хагалсан байна.

Тус хэргийг “Hammerbande” гэх зүүний хэт даврагч бүлэглэлийн гишүүдийг саатуулсны хариу үйлдэл байж болзошгүй тухай хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь энэ үймээний үеэр “Шоронд хоригдож байгаа зүүний хэт даврагч бүлэглэлийн хоригдлууд "хайр ба хүч чадал" гэсэн бичигтэй уриа барьж зураг авсан байжээ. Энэ нь тус халдлагатай холбоотой гэж үзэх шалтгаан болж байгаа юм. Халдлагын үеэр цагдаагийн хэлтэст хүн байгаагүй гэж мэдээлжээ.


 
 
 

Commentaires


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page