top of page

ТАЙЛАНД: ТОГТООСОН ЦАГУУДААС БУСАД ЦАГТ АРХИ УУХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОЛОО

Тайланд улс 2025 оны 11-р сарын 8-наас эхлэн архи, согтууруулах ундааг зөвхөн 11:00–14:00 болон 17:00–24:00 цагийн хооронд уухыг зөвшөөрөх шинэ хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Хуулийг зөрчсөн дотоодын иргэд болон жуулчид 10,000 тайланд бат буюу 1,100,000 хүртэлх төгрөгний торгууль ногдуулахаар хуульчилжээ.

ree

Мөн галт тэрэгний буудал, галт тэргэнд архи уухыг бүх цагуудад хориглосон бол зочид буудал, олон улсын нисэх буудал, зөвшөөрөлтэй баар, клубуудын хувьд хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд шөнийн цагаар ч согтууруулах ундаагаар үйлчлэх юм байна.

ree

Мөн шинэ хуулиар архины сурталчилгаа ч хатуу хяналтанд орж сошиал буюу олон нийтийн сүлжээнд согтууруулах ундааны брэндийн лого гаргасан тохиолдолд хууль бус сурталчилгаа гэж үзэн 500,000 бат буюу ойролцоогоор 55,000,000 төгрөгийн торгууль ногдуулж төлөөгүй өдөр тутамд 50,000 батын нэмэлт торгууль төлүүлэхээр тус хуулинд заажээ.

ree

Засгийн газар энэ хуулийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалалт, нийтийн газар согтуурсан үйлдлийг бууруулах зорилготой гэж тайлбарлажээ. Тайландын тус хуультай холбоотойгоор Их Британи, Австрали, Канад улсууд иргэддээ анхааруулга гаргаж, зөвшөөрөгдсөн цагийн хязгаараас бусад цагуудад гудамж талбайд архи, пиво уухгүй байхыг анхааруулга гаргажээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page