top of page

ОРОСЫН ДРОНУУД ПОЛЬШИЙН ХИЛИЙГ ЗӨРЧИЖ, НАТО ЗҮҮН ЖИГҮҮРЭЭ ХӨДӨЛГӨЛӨӨ

  • Sep 12, 2025
  • 1 min read

Лхагва гарагийн өглөө ОХУ-ын гурван дрон Польшийн агаарын орон зайд нэвтэрснийг Польшийн агаараас хамгаалах систем буудаж, дроны хэлтэрхийнүүд суурьшлын бүсэд унасан.

Тэгвэл тус нөхцөл байдал улам хүндэрч байна. Тодруулбал Нидерланд, Чех хамгаалалтын систем, цэрэг, техникийг Польш руу илгээхээ мэдэгдсэн бол Герман НАТО-гийн зүүн хилд оролцоогоо нэмэгдүүлж, Франц Rafale сөнөөгч онгоц илгээжээ. Их Британи ч мөн нисэх хүчин илгээх боломжтой гэж мэдэгдээд байна.

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ үйл явдлыг ОХУ-ын “томоохон өдөөн хатгалга” гэж мэдэгдээд тэд НАТО-гийн хамгаалалтыг сорьсон санаатай алхам гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Варшав зүүн хилийн дээгүүр жижиг онгоц, дроны нислэгийг хориглож, Латви долоо хоногийн хугацаанд агаарын орон зайгаа хаахаар болсон байна. Польш аюулгүй байдлын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан зарласан бөгөөд өнөөдөр буюу баасан гарагийн 19:00 GMT-д болохоор товлогджээ.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Пэйж хуудсаа дагаарай

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page