top of page

ЕХ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ҮЙЛДВЭРЛЭЛД ХИМИЙН ХОРТ БОДИС АШИГЛАХЫГ ХОРИГЛОЛОО

  • Nov 26, 2025
  • 1 min read

Европын Холбоо хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг чангатгах шинэ журам баталлаа. Шинэ дүрэмд хүний биеийн дааврын үйл ажиллагаанд нөлөөлж хорт хавдар үүсгэгч зарим бодис, түүнчлэн байгальд задардаггүй “мөнх химикат” хэмээх PFAS бодисыг тоглоомонд ашиглахыг бүрэн хориглолоо.

Тус PFAS буюу “мөнх химикатууд” нь хүний цус, эд эрхтэнд олон жил хуримтлагдаж хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн байгальд устдаггүй, хөрс, усанд олон арван жил үлдэж эко системд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ хориг нь ЕХ-д үйлдвэрлэсэн болон гаднаас импортлогдох бүх тоглоомд ижил үйлчлэх юм. Тоглоом бүр “дижитал бүтээгдэхүүний паспорт”-той болж, хэрэглэгч, хяналтын байгууллага аюулгүй байдлын мэдээллийг QR кодоор шууд шалгах боломжтой болно гэжээ.

Түүнчлэн тоглоом үйлдвэрлэгчид тоглоомоо зах зээлд гаргахын өмнө химийн, механик, галын болон эрүүл мэндийн бүх эрсдэлийг үнэлэх үүрэгтэй. Онлайн худалдааны платформууд ч шинэ шаардлагад хамрагдаж, тоглоомын CE тэмдэг болон аюулгүй байдлын мэдээллийг худалдан авагчдад ил тод харуулах ёстойг ЕХ онцолж байна.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page