ГАДААД ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ УРИАЛГА
- 12 minutes ago
- 1 min read
Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, хууль ёсны оршин суух болон хөдөлмөр эрхлэх эрхийг хамгаалах нь нэн чухал болоод байна. Гадаадад хөдөлмөр эрхэлж буй Монголчууд эх орондоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, гэр бүл, нийгэм, улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байдаг гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Иймээс гадаад дахь монгол иргэдийн хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулах, соёл, хэл, уламжлалаа хадгалан хөгжүүлэх боломжийг дэмжих, МУ-ын ГХЯ дипломат болон олон улсын байгууллагуудтай хамтран тэдний аюулгүй, шударга орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг уриалж байна.

Монгол хүн хаана ч ажиллаж, амьдарч байсан эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байдаг гэдгийг бид нийтээрээ хүндэтгэн анхаар ч тухайн оронд суугаа МУ-ын Элчин Сайдын Яамдууд баяр ёслол, тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна доривтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйн хэрэг юм.
Journas News



Comments