top of page

FIFA WORLD CUP-2026 ЭХЛЭХЭД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ

  • Jun 6
  • 1 min read

Updated: Jun 7


2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга цоо шинэ форматтайгаар явагдана. Анх удаа 48 баг оролцох бөгөөд 12 хэсэгт хуваагдаж тоглоно.

АНУ (78 тоглолт, 11 хот), Мексик (13 тоглолт, 3 хот), Канад (13 тоглолт, 2 хот) Дэд финал, финалын тоглолтууд АНУ-д болно. Энэ удаагийн ДАШТ-д Африкаас 10 баг (өмнө 5 байсан), Азиас 9 баг (өмнө 6) оролцож байна.



ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Бүлгийн шат: 12 бүлэг × 4 баг = 48 баг, 72 тоглолт

Шалгаруулах шат (Round of 32): 32 баг — анхны удаа 32-ын шат байна

16-ын шат хүртэл: 16 баг

Дэд финал: 4 баг

Финал: 7-р сарын 19 нд Нью-Жерсигийн MetLife Stadium-д болно. Мөн Лионел Месси болон Криштиану Роналду хоёрын сүүлчийн Дэлхийн аварга байх магадлал өндөр. Месси Аргентины J бүлэгт, Роналду Португалын K бүлэгт тоглоно. Хоёулаа бүлгийн шатнаас гарвал 16-ын шатанд тааралдах боломжтой.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page