top of page

ESSEN ХОТЫН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН БАГШИЙГАА ХУТГАЛЖЭЭ


ree

Германы Хойд Рейн-Вестфалия мужийн Эссен хотын мэргэжлийн коллежид оюутан багшийгаа хутгалсан ноцтой хэрэг гарлаа. Цагдаагийн мэдээлснээр, 17 настай Косовогийн оюутан хичээлийн үеэр багшруу дайрч хэвлийн хэсэгт нь хутгалсан байна. Багш хүндээр гэмтсэн ч амь насанд нь аюулгүй гэж эмч нар мэдээлжээ.

ree

Хэрэг гарсны дараа сэжигтэн зугтсан бөгөөд сургуулиас гурван километрийн зайд байрлах цэцэрлэгт цагдаа нар саатуулжээ. Баривчлах үед сэжигтэн хутгатай дайрсны улмаас цагдаа нар буудаж шархдуулжээ.

ree

Албаныхан уг хэргийг ганцаар үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд олон нийтэд аюулгүй хэмээн мэдэгджээ. Мөн тухайн хэргийг харсан 10 оюутан цочролын улмаас эмнэлгийн тусламж авсан байна.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page