DB-НЫ ГАЛТ ТЭРЭГ ОСОЛДОЖ ГУРВАН ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
- Ariuka Ariuk
- Jul 29
- 1 min read

ХБНГУ-ын Баден-Вюрттемберг мужийн Ридлинген хотын ойролцоо байрлах Обершвабен бүс нутагт RE 55 чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг осолдож, гурван хүн амь насаа алдаж, олон арван хүн шархадсан байна. Тодруулбал осол оройн 18:10 цагийн орчимд Ридлинген хотын Бехинген дүүргийн ойролцоо 100 орчим зорчигч тээвэрлэж явсан галт тэрэгний хоёр вагон замаасаа гарч, замын хажууд унасан байжээ.

Осол болохын өмнөхөн тус бүс нутгаар хүчтэй аадар бороо орсон нь галт тэрэгний осолд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн цагдаа, мэргэжлийн байгууллагууд мэдээлж, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.

Осолтой холбогдуулан Холбооны канцлер Фридрих Мерц, Тээврийн сайд Патрик Шнидер болон Баден-Вюрттембергийн Ерөнхий сайд Винфрид Кречманн нар хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Пэйж хуудсаа дагаарай
Comments