ПРАГА ХОТНОО ЗОХИОГДОХ ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА
- Creator
- Feb 8, 2024
- 1 min read
ПРАГА ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭСЯ
Аялал жуулчлалын төрөлжсөн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахад чиглэсэн олон улсын “Holiday World & Region World” 32 дахь удаагийн үзэсгэлэн 2024 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Прага хотод болно. Тус үзэсгэлэн нь төв европын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн бөгөөд Америк, Ази, Африкийн орнуудын аялал жуулчлалын компаниуд оролцоно. Түүнчлэн 2023 онд 26 орны аялал жуулчлалын 300 гаруй компани оролцож, 28 мянга гаруй хүн тус үзсэглэнг үзэж сонирхжээ.

Үзэсгэлэнд оролцох сонирхолтой аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг манай улсын иргэн, аж ахуйн нэгж, мөн Чех улсад үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, компаниуд ЭСЯ-тай prague@mfa.gov.mn цахим шуудан эсвэл 224-311-198 утсаар холбогдох боломжтой. Тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчид хүсэлтийг 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүлээн авах юм байна. Үнийн тухайд 3 өдрийн талбайн түрээс: 6м2 – 44,140 крон; 9м2 – 102,766 крон (1 өдрөөр оролцох боломжгүй )

Comments