top of page

ГЕРМАНЫ ЗАЛУУЧУУД ЦЭРГИЙН АЛБЫГ СЭРГЭЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА

  • 4 minutes ago
  • 1 min read

Герман даяар ахлах сургуулийн сурагчид, оюутнууд “School Strike Against Conscription” буюу цэргийн албаны эсрэг жагсаал зохион байгуулж байна.

Жагсагчид 2026 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн Wehrdienstmodernisierungsgesetz буюу цэргийн албыг шинэчлэх тухай хуулийг эсэргүүцэж байгаа юм. Уг хуулиар 18 настай залуусыг цэргийн албанд тохирох эсэх, сонирхолтой эсэх талаар асуулга бөглүүлэх болсон бөгөөд эрэгтэйчүүдэд заавал, эмэгтэйчүүдэд сайн дурын үндсэн дээр хэрэгжиж эхэлжээ.

Жагсаалд улс даяар 130 гаруй хот, сууринд нийт 50 мянга орчим хүн оролцсон гэж зохион байгуулагчид мэдээлсэн байна. Харин нийслэл Берлин хотод 3000–10,000 орчим жагсагч цугларч, Potsdamer Platz орчмоос жагсжээ.

Олон залуус энэ нь 2011 онд зогсоосон цэргийн албыг дахин нэвтрүүлэх эхний алхам гэж үзэж байна. Жагсагчид “Бид их бууны тэжээл биш”, “Дайнд бүү үх” зэрэг уриа барин засгийн газрын бодлогыг шүүмжилжээ.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page