ХЭРЭЭ ШУВУУГ СУРГАЖ ТАМХИНЫ ИШ, ГУДАМЖ ЦЭВЭРЛЭХ ШВЕДИЙН СТАРТАП
- Ariuka Ariuk
- Nov 25
- 1 min read

Шведийн Corvid Cleaning стартап компани хэрээ шувууг татсан тамхины иш цуглуулахад сургаж, хотын гудамж талбайг цэвэрлэх шинэ төслөө 2022 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. Тодруулбал тусгайлан бүтээсэн автомат машинд тамхины иш хийхэд хэрээнд бага хэмжээний хоол өгдөг байна. Шведийн Södertälje хот жилд гудамжны цэвэрлэгээнд 20 сая швед крон зарцуулдаг бөгөөд тамхины иш нь нийт хогны 62 хувийг эзэлдэг байна.
Компанийн үүсгэн байгуулагч Кристиан Гюнтер-Хансены хэлснээр хэрээ уг ажлыг хэдхэн цагийн дотор сурдаг бөгөөд зан төлөв нь бусад хэрээнд хурдан нөлөөлөх магдлал маш өндөр гэжээ. Мөн уг төсөл нь зөвхөн хотын цэвэрлэгээний зардлыг 70-75% хэмнэхээс гадна иргэдийн байгаль орчны ухамсрыг дээшлүүлэх “амьд сургалт” болж байгааг хотын хог хаягдлын мэргэжилтэн Томас Тернстрём онцолжээ.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай



Comments