УТКИАГВИКТ НАРГҮЙ 65 ХОНОГИЙН ТУЙЛЫН ШӨНҮҮД ЭХЭЛЛЭЭ
- Ariuka Ariuk
- Nov 25
- 1 min read

Аляскийн Уткиагвик (хуучнаар Барроу) хот нар мандахгүй ойролцоогоор 65 хоног үргэлжилдэг алдарт туйлын шөнийн улиралдаа шилжлээ. Ирэх хоёр сарын хугацаанд тус хотод: Өдрийн цагаар бүдэг гэгээ, үд дунд ч од харагдах тэнгэр, сарны гэрэлд туяарах Арктикийн өргөн уудам үзэмж мөн шөнийн гайхамшигт туйлын туяа ажиглагддаг байна.

Энэ хугацаанд амьдрал энгийнээр үргэлжилж хүүхдүүд сургуульдаа явж, хүмүүс ажиллаж, дэлгүүрүүд нээлттэй байдаг. Орон нутгийн хүмүүс удаан харанхуйд дасан зохицоход туслах тод гэрлийн лампа, D амин дэмийг хэрэглэн эрүүл мэндээ хадгалдаг.

Сонирхуулахад Уткиагвик нь Хойд туйлын тойргоос 330 миль (530 км)-ийн дээр орших бөгөөд өвөл нар бүрмөсөн алга болж, 2026 оны 1-р сарын сүүлчээр л буцан гарч ирдэг. Энэ ховор үзэгдэл нь дэлхийн тэнхлэг хазайсан байдлаас шалтгаалдаг байна.




Comments