ЗЕЛЕНСКИЙ: УКРАИНЫ ИРГЭДЭЭ МАНАЙ УЛС ХАМГИЙН ХҮНД СОНГОЛТЫН ӨМНӨ ТУЛЖ ИРЛЭЭ
- Ariuka Ariuk
- Nov 22
- 1 min read

АНУ-аас дэвшүүлсэн энхийн санал Украинд газар нутаг, батлан хамгаалах эрх мэдэл болон НАТО-д нэгдэх боломжийг алдах зэрэг томоохон буулт шаардаж байгаа нь Киевийг түүхэн дэх хамгийн хүнд үед хүргээд байна гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ. Мөн тэрээр АНУ-ын танилцуулсан 28 заалттай энхийн төлөвлөгөө нь “нэр төрөө алдах эсвэл гол түншээ алдах” хоёрын дунд Украиныг шахаж байна гэв. Төлөвлөгөөнд:
• Украин газар нутгийнхаа нэг хэсгийг Орост өгөх,
• Зэвсэгт хүчний хэмжээг 600 мянгаас хэтрүүлэхгүй байх,
• НАТО-д нэгдэхээс бүрмөсөн татгалзах,
• НАТО Украинд цэрэг байршуулж болохгүй байх зэрэг хатуу шаардлагуудыг тавьж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх пүрэв гарагийг хүлээн зөвшөөрөх эцсийн хугацаа гэж мэдэгдсэн бөгөөд татгалзсан тохиолдолд АНУ дахин Украинд үзүүлэх зэвсэг техник, санхүүгийн дэмжлэгийг бүрэн зогсооно гэжээ. Харин АНУ-ын энхийн төлөвлөгөөний хариуд Европын удирдагчид Украин ямар ч нөхцөлийг өөрөө шийдэх ёстой гэж мэдэгдлээ.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай


Comments