top of page

49 САЯ ХУУРАМЧ АКАУНТААР ДЭЛХИЙ ДАЯАР ЗАЛИЛАН ХИЙДЭГ БҮЛЭГЛЭЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

ЕХ-ны улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх Europol агентлаг "SIMCARTEL" ажиллагааг явуулж хууль бус сим карт ашиглан дэлхийн цахим сүлжээнд 49 сая орчим хуурамч акаунт үүсгэн залилан хийдэг гэмт бүлэглэлийг илрүүлэн устгалаа. Мөн Европол-ын мөрдөгчид SIM-box иж бүрэн сервер төхөөрөмжүүдийг хураан авч, GoGetSMS болон ApiSim зэрэг онлайн сим картын үйлчилгээний сайтуудыг хаасан гэж мэдээлэлээ. Илрээд байгаа гэмт бүлэглэл нь дэлхий даяар олон сая еврогийн хохирол бүхий цахим луйврыг үйлдсэн нь тогтоогджээ. Гэмт бүлэглэлийн цахим залиланд Австри, Эстони, Латви, Финлянд, Азийн жижиг орнууд илүү өртсөн байна. Жишээлбэл Австри дахь илэрсэн шууд хохирол 4.5 сая евро, Латви 2.4 сая евро гэж урьдчилсан байдлаар тогтоогджээ. Одоогоор баривчлагдсан сэжигтнүүдийг байцаах, санхүүгийн хохирлыг тогтоох, олон улсын сүлжээг илрүүлэн баривчилгааг зохион байгуулж байна гэжээ. Тиймээс Journas News иргэдийг найдвартай танигдсан үүрэн телефоны оператор үйлчилгээг сонгох. Мөн сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа цахим дугаар олгох платформуудад илүү хянамгай хандаж эргэлзээтэй мессеж, цахим нэвтрэлтэд болгоомжтой байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: EU-POL


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page