top of page

2025 ОНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛЭЭР ГЕРМАН УЛСААС 1.25 САЯ ХҮН ГАРЧЭЭ

  • Jun 17
  • 1 min read

Герман улсын Холбооны Статистикийн Газрын (Destatis) гаргасан хамгийн сүүлийн тайлангаар 2025 онд тус улсад нийт 1.48 сая хүн нүүн ирсэн нь 2024 онтой харьцуулахад 13 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Мөн 1.25 сая хүн Германаас гарсан байна.



Үүний үр дүнд Германы цэвэр шилжилт хөдөлгөөн (орж ирэгсэд болон гарч явсан хүмүүс) 235 мянгад хүрч, өмнөх оныхоос 45 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Бууралтад гол орогнол хүсэгчид боллх Сири улсаас ирэх цэвэр шилжилт хөдөлгөөн 67 хувь, Афганистанаас 41 хувь, Украинаас 21 хувиар тус тус буурсан байна.



Мөн Герман улс Европын Холбооны орнуудтай сөрөг шилжилт хөдөлгөөний тэнцэлтэй хэвээр байгаа бөгөөд 2025 онд бусад ЕХ-ны орнууд руу явсан хүмүүсийн тоо ирсэн хүмүүсээс 54 мянгаар илүү байгааг онцолжээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page