top of page

ӨНӨӨДӨР СОЛОНГОСТ МЕТРОНЫ БАЙГУУЛАМЖ НУРЖЭЭ

  • Apr 11, 2025
  • 1 min read

Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гванмён хотод өнөөдөр орон нутгийн цагаар /2025.04.11/ 15:17 цагийн орчимд метроны байгууламж нурж, хоёр ажилчин сураггүй болжээ. Метроны байгууламжийн дээрх авто зам цөмөрсөн мөн худалдааны барилгууд нуралтын улмаас эвдэрсэн. Барилгын ажилчдын мэдээлснээр газар доор 30 метрийн гүнд байрлах хонгилын тулгуурч хагарч, хонгил дотроос сэжиг бүхий дуу чимээ сонсогдсон гэжээ. Цагдаагийн газраас одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэж мэдээллээ.


 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page