ЯПОНД АМЬТНААС ХҮНД ДАМЖИН ҮХЭЛД ХҮРГЭХ АЮУЛТАЙ SFTS ВИРУС ТАРХАЖ БАЙНА
- Sep 2, 2025
- 1 min read

Япон улсын эрүүл мэндийн байгууллагууд энэ жил Тромбоцитопениагийн хам шинж (SFTS) өвчний халдварын тархалт нэмэгдэж байгааг анхааруулжээ. 8 сарын байдлаар улсын хэмжээнд 143 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн дээд үзүүлэлт бөгөөд 8 сарын сүүлээр 126 хүн нас барсан нь батлагдаад байна. Түүнчлэн Хоккайдо болон Канто бүс нутгаар халдварын тархалт нэмэгдэж, вирусын голомт болох баруун бүс нутгаас гадна бүртгэгдсэн нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

🔹 Шинж тэмдэг
Өндөр халуурах (38°C ба түүнээс дээш)
Хэвлийгээр хүчтэй өвдөх
Суулгах

🔹 Вирус дамжих зам
SFTS вирус нь буга, арьс шир, Тайваний хэрэм, мөн тэжээвэр амьтдаас хувалзаар дамжин тархах аюултай. Тавдугаар сард Мие мужид малын эмч муурнаас вирус авч эмчилгээнд орсон ч муур нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор вирусын эсрэг вакцин байхгүй бөгөөд томуугийн эм фавипиравир эмчилгээнд ашиглагдаж байгаа юм.

Мэргэжлийн эмч нар вирусийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйл нь хүмүүс болон зэрлэг амьтдын хоорондын харилцаа нэмэгдсэн гэж үзэж байна. Ялангуяа цэцэрлэгт хүрээлэн, парк зэрэг газруудад хувалз болон бугатай харьцахаас болгоомжлохыг зөвлөж байна.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Пэйж хуудсаа дагаарай



Comments