top of page

ШВЕЙЦАР, ГЕРМАН, ДАНИ, ШВЕДИЙГ ХОЛБОХ ШӨНИЙН ГАЛТ ТЭРЭГ 2026 ОНД ЯВНА

ree

2026 оны 4-р сарын 15-наас Швейцарын Холбооны Төмөр Зам (SBB) Швейцар болон Скандинавын орнуудыг холбох анхны шөнийн галт тэргийг явуулахаар болжээ. Тодруулбал тус шөнийн галт тэрэг долоо хоногт гурван удаа буюу Лхагва, Баасан, Ням гарагуудад Швейцарын Базель хотоос хөдөлж нийт 1,400 км замыг 16 цагт туулах бөгөөд 350 зорчигч хүлээн авах хүчин чадалтай юм байна.

🕒 Аяллын хуваарь (Базель → Мальмё):

• 17:35 – Хөдлөх: Базель (Швейцар)

• 21:45 орчим – Франкфурт (Герман)

• 00:30 – Хамбург (Герман)

• 03:00 – Одэнсэ (Дани)

• 05:00 – Копенгаген нисэх буудал (Дани)

• 05:30 – Копенгаген төв буудал (Дани)

• 09:35 – Хүрэх: Мальмё (Швед)

Харин буцах чиглэлд галт тэрэг Пүрэв, Бямба, Даваа гарагуудад 19:00 цагт Шведийн Мальмёгоос хөдөлж

• 23:00 – Копенгаген

• 01:00 – Одэнсэ

• 04:00 – Хамбург

• 08:30 – Франкфурт

• 11:30 – Базельд хүрнэ

Мөн тасалбарын тухайд суудлын болон ортой гэсэн ангилалаар 2025 оны 11-р сарын 4-нөөс

SBB-ийн вэбсайт болон апп-аар худалдаалахаар болжээ.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page