top of page

ШВЕЙЦАРТ ХҮН АМЫГ 10 САЯД ХЯЗГААРЛАХ САНААЧИЛГЫН ДЭМЖЛЭГ ӨСӨЖ БАЙНА

  • Apr 29
  • 1 min read

Швейцар улсын нийт хүн амын тоог 10 саяаар хязгаарлах тухай санаачилгыг Швейцарын ард Түмний Намаас (Swiss People’s Party) дэвшүүлсэн бөгөөд 2026 оны 6-р сарын 14-нд бүх нийтийн санал хураалт явуулахаар товложээ.



Reuters агентлаг 2026 оны 4-р сарын 29-нд мэдээлснээр, 3-р сарын эхний судалгаагаар дэмжигчид 45% байсан бол өнөөдрийн байдлаар дэмжлэг 48% болж нэмэгджээ. Хэрэв уг санал батлагдвал хүн ам 9.5 саяд хүрэх үед гадаадын иргэдэд олгох шинэ оршин суух зөвшөөрөл, гэр бүл нэгтгэх визийг хязгаарлах, цаашлаад Европын Холбоотой байгуулсан чөлөөт хөдөлгөөний гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах боломжтой юм.



Харин Швейцарын ЗГ-аас энэхүү санаачилгыг эсэргүүцэж, ийм шийдвэр нь ЕХ-той харилцаанд сөргөөр нөлөөлж, хөдөлмөрийн зах зээлийг хумих замаар эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэж анхааруулжээ. Санал хураалт 2026 оны 6-р сарын 14-нд болох бөгөөд Швейцарийн шууд ардчиллын тогтолцооны дагуу санал өгөгчдийн болон кантонуудын энгийн олонх дэмжвэл санаачилга Үндсэн хуульд нэмэлт болж батлагдана.

Эх сурвалж:Reuters

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page