ШВЕЙЦАРТ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ХҮН АМЫГ 10 САЯД БАРИХ САНАЛ УНАЛАА
- Jun 15
- 1 min read
2026 оны 6-р сарын 14-нд Швейцар улсад болсон үндэсний санал асуулгаар хүн амыг 10 саяас хэтрүүлэхгүй байх тухай санаачилгыг иргэдийн 55% нь эсэргүүцэж, 45% нь дэмжжээ. Санал хураалтын ирц 58.86% хүрсэн тул хүчин төгөлдөрт тооцсон байна. Ингэснээр Швейцар улс цагаачлалын нээлттэй бодлогоо хэвээр үлдээж байгаа юм.

Уг санаачилгыг Швейцарийн Ардын Нам (SVP) гаргасан бөгөөд хүн ам 9.5 саяд хүрсэн тохиолдолд цагаачлалын бодлогыг чангатгах, цаашлаад Европын Холбоотой байгуулсан чөлөөт хөдөлгөөний гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах боломжийг тусгад байсан юм. Швейцарь улсын хүн ам 2002 оноос хойш ойролцоогоор 1.7 саяар өсөж, 2025 оны байдлаар 9.1 саяд хүрээд байна. Нийт хүн амын ойролцоогоор 32% нь гадаад гаралтай иргэд эзэлж байгаа аж.

Засгийн газар болон бизнесийн салбарууд уг санаачилгыг эсэргүүцсэн бөгөөд хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэх, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлтэй гэж үзэж байв. Гэсэн хэдий ч асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэсэн байна.



Comments