ШВЕДЭД ХҮҮХДҮҮДИЙГ ЗАХИАЛГАТ ГЭМТ ХЭРЭГТ АШИГЛАЖ БАЙНА
- Jan 21
- 1 min read
Updated: 2 days ago
Стокгольм, 2026.01.21
Шведэд гэмт хэргийн бүлэглэлүүд хүүхэд, өсвөр насныхныг зэвсэгт халдлага, дэлбэрэлт, хүн амины хэрэг зэрэг хүнд гэмт хэрэгт “захиалгаар” ашиглах нь эрс нэмэгджээ. 2025 онд насанд хүрээгүй этгээдүүд хүн амины хэрэгт холбогдсон тохиолдол түүхэн дээд хэмжээнд хүрснийг Шведийн цагдаа мэдээлсэн нь улс төрийн маргаан үүсгэж, гэмт хэргийн хариуцлагын насыг 13 болгох санал дэвшүүлээд байна.

Одоогийн хуулиар 15-аас доош насныханд ял оноодоггүй тул гэмт бүлэглэлүүд 9–15 насныхныг зэвсэг тээвэрлэх, буудлага хийх, гранат шидэх зэрэгт ашиглаж байна. Энэ нь хар тамхины зах зээл дэх өрсөлдөөнтэй холбоотой гэж шинжээчид үздэг. 2025 онд буудлагын хэрэг 158 удаа гарсан (өмнөх жилүүдээс буурсан ч), ихэнхэд нь өсвөр насныхан оролцсон байна. Харин дэлбэрэлтийн тоо 189-д хүрч өссөн бөгөөд заримыг хүүхдүүд үйлдсэн гэж сэжиглэжээ. Стокгольмд төвлөрөх энэ үзэгдэлд охидыг хүртэл “hitwomen” байдлаар ашиглах болсон байна. Татан оролцуулах аргаГэмт бүлэглэлүүд TikTok, Snapchat, Telegram зэрэг сошиал медиагаар “мөнгө, нэр хүнд” амлан хүүхдүүдийг татдаг. 2025 онд цагдаа гадаад улсууд ч сошиал медиагаар дамжуулан Шведийн гангстер, хүүхдүүдийг халдлагад татан оролцуулж байгааг анхааруулжээ. Данийн гангстерүүдтэй холбогдсон хэрэг, мөн Ирак, Туркт орогнож буй этгээдүүд Шведэд аллага захиалж байгаа тохиолдлууд илэрсэн.

Тиймээс Шведийн Засгийн Газар хариуцлагын насыг 13 болгох, өсвөр насныхныг тусгай хорих байранд байршуулах, цагдаагийн урьдчилан сэргийлэх ажиллагааг нэмэгдүүлэх санал гаргасан. Харин шүүмжлэгчид үүнийг хүүхдийн эрх зөрчинө гэж үзэж, UNDP зэрэг байгууллагууд нийгмийн тэгш бус байдал, боловсрол, спортын хөтөлбөрөөр асуудлыг шийдэхийг уриалж байна.



Comments