ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ГОЛ ЗААЛТУУД
- Jul 1, 2025
- 1 min read

• Зөвшөөрлийн тухай хууль (1.5.20):
Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
• Зөрчлийн тухай хууль:
10.1.6: Сурталчилсан, уриалсан иргэнийг 5000 нэгж, хуулийн этгээдийг 50,000 нэгж төгрөгөөр торгоно.
10.1.7: Цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сурталчилсан бол иргэнийг 10,000 нэгж, хуулийн этгээдийг 100,000 нэгж төгрөгөөр торгоно.
• Эрүүгийн хууль:
20.18: Цахим бооцоот тоглоом зохион байгуулсан этгээдийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, эсвэл 6 сар – 3 жил хүртэл хорих ял онооно.
20.19: Төлбөр тооцооны данс, цахим мөнгө, харилцаа холбооны хэрэгсэл зэргийг удаа дараа ашиглуулсан этгээдэд торгууль, зорчих эрх хязгаарлалт, эсвэл хорих шийтгэл оноохоор тусгасан.
Хуулиар:
Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, сурталчлах, дэмжих бүхий л хэлбэр хориглоно. Зөрчил гаргасан этгээдийг торгох, зорчих эрх хязгаарлах, хорих шийтгэл ногдуулна



Comments