top of page

ХЯТАД УЛС ЗАЛИЛАНГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН 11 ГИШҮҮНИЙГ ЦААЗАЛЛАА

  • Jan 30
  • 1 min read

Updated: 2 days ago

Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Мьянмарын зүүн хойд хилийн Лауккай хотыг мэдэлдээ авч, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг толгойлж байсан “Минг”-ийн гэр бүлийн 11 гишүүнийг цаазаар авсан байна.

Мьянмарын хуулийнхан Лауккай хотыг хяналтдаа аваад байсан Мингийн гэр бүлийн гишүүдийг баривчилж, улмаар Хятадын талд шилжүүлэн өгсөн юм.

Тодруулбал, “Минг” овгийн мафийн гишүүдийг хүний амь хөнөөсөн, хууль бус баривчилгаа явуулсан, залилан мэхлэлт үйлдсэн, мөрийтэй тоглоомын газар хууль бусаар ажиллуулсан зэрэг ноцтой гэмт хэрэгт буруутган, 2025 оны есдүгээр сард БНХАУ-ын Жэжян мужийн шүүхээс ял оноожээ.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page