top of page

ХБНГУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД “НЭНСИ ФАЕЗЕР”: "ЕВРО 2024" ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ИРЭХ БҮХ АЮУЛ ЗАНАЛХИЙЛЭЛД БИД БЭЛЭН.

  • Jun 11, 2024
  • 1 min read

Германы Дотоод Хэргийн Сайд “Нэнси Фаезер” Евро 2024 хөлбөмөгийн тэмцээн албан ёсоор эхлэхээс өмнө хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр хэлэхдээ удахгүй болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа Германы хувьд аюулгүй байдал нэн тэргүүний асуудал. Бид терроризм, танхайн гэмт хэрэг, кибер халдлага зэрэг аюул заналхийллийн эсрэг холбооны болон муж улсын хэмжээнд аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн. Энэ нь муж улсын цагдаагийн хүчин болон холбооны цагдаа нарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлнэ гэсэн үг.

Түүнчлэн Хойд Рейн-Вестфали мужид цагдаагийн түр төв байгуулан ажиллана. Учир нь тоглолт болох 10-н цэнгэлдэх хүрээлэнгийн 4 нь тус мужид байрладаг.

Мужын захирагч Херберт Реул хэлэхдээ: Бид хэзээ ч 100% аюулгүй байдлыг баталж чадахгүй ч чадах чинээгээрээ өөрсдийгөө бэлдэж чадна. Мөн улс төрийн нөхцөл байдал, лалын шашинтай орнуудаас ирсэн цагаачдын тархалт нэмэгдэж байгааг ч бид анхааралдаа авсан гэж нэмж хэллээ.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page