ГЕРМАНД ХАБРИД ХӨДӨЛГҮҮРТ БОЛОН БҮРЭН ЦАХИЛГААН АВТО МАШИНЫ ЗАХИАЛГА НЭМЭГДЭЖ БАЙНА
- Jan 21, 2024
- 1 min read
Updated: Feb 19, 2024
Германы авто машин үйлдвэрлэгч компаниудын шинэ машинууд “Bremerhaven Terminal” усан тээврийн боомтод багагүй ачаалал үүсгээд байна. Тодруулбал 2023 онд Европын холбоонд нийтдээ 10.5 сая шинэ авто машин үйлдвэрлэгдсэн гэсэн тоо гарчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 13.9 хувиар их гэсэн тоог европын аж үйлдвэрийн нийгэмлэгээс гаргасан байна. Нийт шинэ машин захиалсан хүмүүсийн 35.3 хувийг хабрид цахилгаан машин худалдан авчээ.
Жишээлбэл европоос 2023 онд Хятадад 25 сая гаруй шинэ машин зарагдсан бөгөөд үүний 35 хувь нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй авто машин болон хабрид машинууд байсан байна. Мөн сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор хүмүүсийн шинэ машин худалдан авалт бага хувиар багассан байна. Харин шинжээчид энэ нь хэрэглэгчдийн хувьд эерэг өөрчлөлтийг авчирна. Худалдан авалт багасах тусам компаниуд захиалагчдад тавих үнийн санал болон хөнгөлөлт, боломжит нөхцөлүүд илүү сайжирна гэж үзэж байна.









Comments