HANNOVER ХОТЫН ТӨВИЙН БҮСЭД БИЕДЭЭ ЗЭВСЭГ АВЧ ЯВАХЫГ БҮРЭН ХОРИГЛОЛОО
- Ariuka Ariuk
- Oct 18
- 1 min read

Германы Hannover хотын захиргаа хотын төв дэх зэвсэг, хутга болон бусад аюултай зүйлс авч явахыг хориглосон журмын хугацаа болон бүсийг өргөтгөхөөр шийдвэрлэж байна. Одоогийн байдлаар уг хориг нь оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд Steintor, Kröpcke болон Raschplatz орчмын гол гудамжнуудад үйлчилж байгаа.

Харин өнөөдөр Hannover хотын захиргаа тус журам цаашид бүтэн өдрийн турш буюу 24 цагийн хугацаанд, өдөр шөнөгүй хэрэгжих болно. Ийнхүү өөрчлөлт орсноор хотын төвийн тодорхой бүсэд зэвсэг, хутга, болон бусад аюултай зүйлс авч явахыг бүрэн хориглож, цагдаа нар шалгалтыг явуулж аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт хүйтэн зэвсэг хэрэглэсэн хэрэг болон шөнийн цэнгээний газруудад гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа тул хотын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж тодотголоо.

Хэрэв хориглосон бүсэд зэвсэг, хутга, эсвэл аюултай зүйл авч явсан нь илэрвэл дараах байдлаар шийтгэл оногдуулна.
1. Торгууль (Bußgeld):
• Хөнгөн зөрчилд 150–500 евро,
• Давтан буюу ноцтой зөрчилд 10,000 евро хүртэл торгууль ногдуулна.
2. Зэвсэг, эд зүйл хураах:
• Цагдаагийн байгууллага тухайн зүйлсийг газар дээр нь хурааж, устгах эрхтэй.
3. Бусад арга хэмжээ:
• Хэрэв зөрчлийг газар дээр нь таслан зогсоох шаардлагатай бол иргэнийг тухайн бүсээс албадан гаргах (Platzverweis) эсвэл тухайн газарт орох эрхийг тодорхой хугацаагаар хориглохоор болжээ.



Comments