top of page

ФРАНЦЫН CARMAT КОМПАНИЙ ХӨГЖҮҮЛЖ БУЙ ХИЙМЭЛ ЗҮРХ “AESON”

  • Feb 11
  • 1 min read

Updated: 2 days ago

Францын Carmat компаний хөгжүүлсэн “Aeson” хиймэл зүрх нь хүний зүрхийг бүрэн орлох зориулалттай бөгөөд цус шахах дотоод хэсгүүдэд биологийн материал (амьтны pericardium) ашигласнаараа бусад механик төхөөрөмжөөс ялгаатай болжээ. Мөн өвчтөний хөдөлгөөн, биеийн ачааллыг мэдрэх ухаалаг мэдрэгчийн системтэй тул цусны урсгалыг бодит цагт автоматаар зохицуулах чадалтай. Одоогийн байдлаар энэхүү төхөөрөмжийг ихэвчлэн зүрх шилжүүлэн суулгах хүртэлх завсрын эмчилгээ (bridge-to-transplant) хэлбэрээр хэрэглэж байна.

Урт хугацаанд буюу насан турш ажиллах нь клиникийн туршилтын шатандаа явж байгаа бөгөөд компани хиймэл зүрхний урт хугацааны аюулгүй байдал, төхөөрөмжийн эдэлгээ, батерейн ашиглалтын хугацаа зэрэг үзүүлэлтүүдийг цаашид нарийвчлан үнэлэх шаардлагатай хэвээр байгааг онцолжээ. Aeson хиймэл зүрх нь Европт тодорхой заалтын хүрээнд ашиглах зөвшөөрөлтэй бөгөөд АНУ болон бусад орнуудад клиникийн үнэлгээ үргэлжилж байна. Энэхүү технологи нь зүрхний дутагдлын эмчилгээний ирээдүйд чухал байр суурь эзлэх боломжтой гэж судлаачид үзэж байна.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page