top of page

ФРАНЦЫН ШОРОНГУУД НЭГЭН ЗЭРЭГ ЗЭВСЭГТ ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ

  • Apr 16, 2025
  • 1 min read

Францын хэд хэдэн хотод байрлах шорон руу нэгэн зэрэг зохион байгуулалттай зэвсэгт халдлага үйлджээ. Тодруулбал Тулон, Марсель, Ним зэрэг хотуудын шорон халдлагад өртсөн бөгөөд Тулон хот дахь шоронгийн үүдний хэсэг рүү Калашников буугаар гал нээж, бусад шоронгийн зогсоолд байсан тээврийн хэрэгслүүдийг шатаажээ.

Францын Хууль зүйн сайд Жералд Дарманин энэ бол засгийн газрыг айлган сүрдүүлэх гэсэн гэмт бүлэглэлийн оролдлого гэж мэдэгдлээ.

Мөн эдгээр халдлагууд нь Францын засгийн газрын хар тамхины эсрэг шинэ бодлогын хариу үйлдэл байж болзошгүй гэж үзэж байна. Одоогоор хүний амь нас хохироогүй. Францын эрх баригчид эдгээр үйлдлийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа гэж үзэн, терроризмын эсрэг мөрдөн байцаалт эхлүүлээд байна.

Засгийн газар шоронгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авч эхэлжээ.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page