top of page

ФРАНЦЫН ЦАГДАА, ЦЭРГҮҮД ПАРИС ХОТЫГ НЭГЖИЖ БАЙНА


ree

Луврын музей хулгайн хэргийн улмаас хаагдаад байгаа. Гэмт этгээдүүд ням гарагийн өглөө 9:30 цагийн орчимд музей нээгдсэний дараахан тавилга өргөхөд ашигладаг цахилгаан өргөгч ашиглан цонхоор орж, металл хайчлагч төхөөрөмж болон диск огтлогчоор цонхны хамгаалалтыг эвджээ. Улмаар “Аполлоны галерей”-д байрлах 9 ширхэг үнэт эрдэнээс 8 ширхэг үнэлж баршгүй эрдэнэсийн зүйлсийг ердөө дөрвөн минутын дотор хулгайлан зугтжээ.

ree

Францын дотоод хэргийн сайд Лоран Нюнэз үүнийг “маш том хэмжээний хулгай” гэж нэрлэсэн бөгөөд хулгайд алдсан зүйлс бол үнэ тогтоох боломжгүй Францын түүх үнэт гэж мэдэгджээ. Анхны мэдээлэлд гэмт хэрэгтнүүд гурвуулаа байсан гэж цацагдсан бол мөрдлөгийн явцад дөрвөн этгээд оролцсон нь тогтоогдсон байна.

ree

Францын Соёлын яамны мэдээлснээр хулгайчид хамгаалалт өндөртэй хоёр шилэн хайрцгаас найман үнэт зүйл авсан. Үүний дотор Францын эзэн хаан Наполеон I эхнэр Мари-Луизэд өгсөн номин ба алмаазтай зүүлт байжээ. Мөн Наполеон III-ын эхнэр Эжени хатны титмийг хулгайчид оргохдоо унагаасан бөгөөд музейн гаднаас олдсон байна.

ree

Нэг гэрчийн хэлснээр, “хоёр хүн өргөгч дээр гарч, цонх хагалаад орсон, бүх зүйл 30 секунд л болсон” гэжээ. Цагдаа нар Луврын музейн орчмыг хааж, цэргүүд хотын өнцөг булан бүрийг нэгжиж байна.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page