ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАКРОН 2027 ОНД УЛС ТӨРӨӨС ЯВНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ
- Apr 27
- 1 min read
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Кипр улсын нийслэл Никосиа-д айлчлах үеэрээ 2027 онд улс төрийн үйл карьераа өндөрлүүлнэ гэж мэдэгдлээ. Францын үндсэн хуулиар ерөнхийлөгч дараалан хоёроос илүү удаа сонгогдож болохгүй тул 2027 оны сонгуульд нэр дэвших боломж Макронд хуулиар хаагдсан.

Гэхдээ түүний өмнө ерөнхийлөгчөөс бусад сонгуульт ажил нээлттэй байгаа хэдий ч улс төрөөс бүр мөсөн явна гэж мэдэгдээд байгаа юм. Тэрээр 2017 болон 2022 онд сонгогдон түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусна.



Comments